“Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандах, Иргэн н.Дашдаваа нар коронавирусийн халдвар, тархалтаас сэргийлэх ажилд нойр, хоолгүй зүтгэж байгаа эрүүл мэндийн байгууллагын ажилчдад хандив өргөлөө.

“Хар сарнай” хамтлагийн ахлагч, дуучин С.Амармандах: " Дэлхий дахинд тархсан аймшигт коронавирусийн халдварт өвчин эх гараг дэлхийг минь айлгаж байна. Өдөр шөнөгүй, нойр хоолгүй ажиллаж байгаа манай эрүүл мэндийн ажилтнууд, ОБЕГ, Цагдаагийн байгууллага болон МХЕГ-ын нийт хамт олонд баярлалаа. Энэ муухай өвчнийг эх орондоо оруулж ирэхгүйн төлөө өдөр шөнөгүй ажиллаж байгаа та бүхэнд талархаж байна. Би Монгол Улсын иргэний хувьд ирээдүй хойч үеийнхээ төлөө, эрүүл мэндийн төлөө сэтгэл зүрхнээсээ хандив өгөхөөр хүрэлцэн ирлээ. Өөрийнхаа зүгээс 30 сая төгрөг болон 1500 амны хаалтыг гардуулан өгж байна" гэлээ.

Иргэн н.Дашдаваа “Манай төр засгаас онцгой байдлын үед тогтоосон дэг журам, бусад шийдвэрийг ард түмэн сайнаар хүлээн авч, хэрэгжүүлж байгаад талархаж байна. Цаашид бас монголчууд маань төр засгийн шийдвэрээ хэрэгжүүлэх нь чухал юм. Иргэн бүрийн үүргийн ард хариуцлага гэж бий. Дэлхий даяар тархаад буй аюулт өвчнөөс сэрэмжлүүлэхийн тулд асар хариуцлагатай ажиллах ёстой.