П.Мөнгөнсор
06 сарын 16, 2024
Цагдаагийн байгууллагаас ховор амьтан “Хар сүүлт”-ийг мотоциклоор дайрч агнан экологи, эдийн засагт хохирол учруулсан хэргийг шалгаж, шийдвэрлэжээ.
Тодруулбал 2023 оны арванхоёрдугаар сард Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутаг дэвсгэрт иргэн Д нь ховор амьтны жагсаалтад орсон “Хар сүүлт”-ийг мотоциклоор дайрч агнан энэ оны хоёрдугаар сарын 18-ны өдрийг хүртэл хадгалж, экологи, эдийн засагт 6.6 сая төгрөгийн хохирол учруулсан.
Эрүүгийн хуулийн 24.5.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан, учирсан хохирлыг нөхөн төлүүлж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлжээ.
Эх сурвалж: ЦЕГ
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.