ОБЕГ-ын "Аврагч” спорт хороо, "Дорнын хүчтэн” дэвжээний бөх, Монгол Улсын харцага Доржийн Анар Казахстанд болсон кураш бөхийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн +100 кг-д түрүүлж, дэлхийн аварга болов.

Мөн -100 кг-д барилдсан аймгийн арслан У.Мөнх-Оргил хүрэл медаль хүртжээ. 

ОБЕГ-ын “Аврагч” спорт хороо, “Дорнын хүчтэн” дэвжээний бөх, гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэвийн шавь Д.Анар Монголд анх удаа болсон казахын курес бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн АШТ-д түрүүлж байсан юм.