"Аймаг, цэрэг, сумын цолтой бөхчүүдийн зөвлөл"-ийг байгуулжээ. Тус байгууллага нь Монгол Үндэсний бөхөөр хичээллэн сум, аймаг, цэргийн наадамд барилдаж цол хүртсэн бөхчүүдийн эрх ашгийг хамгаалах, Үндэсний бөхийн өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, сурталчилах зорилготой аж.

Тэгвэл тус зөвлөлөөс өнгөрсөн пүрэв гарагт Монголын Үндэсний бөхийн холбоонд албан бичиг хүргүүлжээ.

Тус албан бичигт:

Саяхан Монголын Үндэсний бөхийн холбооноос 2018 оны Ардын Хувьсгалын 97 жилийн ойн бар наадмаар аймгийн цол, чимэг хүртсэн бөхчүүдийг эрэмбэлэхдээ зарим аймгийн баяр наадамд шинээр цол болон чимэг нэмсэн бөхчүүдийг албан ёсны эрэмбэд оруулаагүй тогтоол гаргасан байна.

...Улс, аймаг, сумын наадмууд баяр наадмын тухай нэг хуулиар зохицуулан явагддаг. Хэрэв тухайн наадамд барилдсан бөхөөс допинг илэрсэн, дүрэм журам зөрчиж, хассан тохиолдолд тухайн бөхтэй барилдсан бөхөд даваа болон ялалтыг өгөх ёстой. Гэтэл тухайн наадамд барилдсан бүх бөхийн амжилтыг тооцолгүй наадмыг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй.

...Иймд өргөдөл ирүүлсэн бөхчүүдийг Монголын Үндэсний бөхийн холбооноос гаргаж буй албан ёсны эрэмбэд яаралтай оруулж, шийдвэрлэж өгөхийг хүсье" гэжээ.

Эх сурвалж: Монголын Үндэсний бөхийн холбоо