Сэтгүүлч Жамаль Хашоггийн амийг хөнөөсөн хэрэг гарсны хариуцлагыг Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мухаммед бен Сальман Аль Саудад хүлээлгэсэн талаархи АНУ-ын Конгрессын Сенатын байр суурийг Саудын Араб няцаажээ. Энэ тухай Саудын Арабын Гадаад хэргийн яамны мэдэгдэлд дурджээ.

Жамаль Хашоггийг хөнөөсөн хэрэг гарсны хариуцлагыг Саудын Арабын угсаа залгамжлах хунтайжид хүлээлгэх тогтоолыг АНУ-ын Сенат санал нэгтэй баталсан тухай өмнө нь мэдээлсэн билээ.

"Саудын Араб АНУ-тай харилцаагаа хөгжүүлэхэд баримтлах чиг баримжаагаа батлан мэдэгдэж байгаа хэдий ч АНУ-ын сенатын баримталж буй байр суурьтай холбоотой асуудалд санаа зовниж байна” хэмээн тус улсын Гадаад хэргийн яам онцлон тэмдэглэжээ. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, РИА Новости