Б.Баясгалан
01 сарын 21, 2021
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар яг одоо Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах тухай асуудлыг хэлэлцэж байна.
Чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, үг хэллээ.
Тэрээр "Ерөнхий сайд У.Хүрэлсүх тааж, тааварлахын аргагүйгээр учир битүүлэг шалтгаанаар үүрэгт ажлаасаа нэн шуурхай огцрохоор боллоо. Харамсалтай байна. Монгол Улсын Ерөнхий сайд ард түмний итгэл найдварыг хөсөрдүүлэх, ийм үйлдэл яагаадд хийх болсон бэ. Үндэсний эв нэгдлийг бусниулах, Монгол Улсын Ерөнхийлөгчийг илэрхий гүтгэх үг, үйлдлийг яагаад хийх болоо вэ гэдэгт эргэлзэхийн дээдээр эргэлзэж, гайхахын дээдээр гайхаж байна.
Улсынхаа төлөө хоёргүй сэтгэлээр хамтран зүтгэсэн Ерөнхий сайдаас маань ийм үг, үйлдэл гарна гэж би санасангүй.
Нэг зүйл л тодорхой байна. УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд байсан Сү.Батболдын удирдсан бүлэглэл төрийн эргэлт хийж байна. Оюутолгой төслийн үйл ажиллагааг дотоодын төдийгүй гадаадын хууль хяналтын байгууллагууд шалгаж эхэлсэн. Гол холбогдогч нь Сү.Батболд гэдгийг тогтоогоод эхэлсэн. Иймд тэрээр монголын төрийг хямрааж, ард түмний сонголтыг нухчин дарах ажиллагааг удирдан зохион байгуулж, хэрэгжүүлж эхэллээ.
Монгол Улс засаглалын хямралд орлоо гэдгийг УИХ-ын индэрээс дүгнэн мэдэгдэж байна.
Иргэдийн сайн дураараа эвлэлдэн нэгдсэн жагсаалыг хэн нэгэн удирдан зохион байгуулсан мэт илтэд хуурамч мэдээлэлд итгэн гаргаж буй мэдэгдэлд би туйлын харамсалтай байна. УИХ-ын 2020 оны сонгуулийн үр дүн бол У.Хүрэлсүхийн хувь хүний манлайлал, нэр хүндэд итгэж найдсан иргэдийн итгэсэн сонголт байсан. Цар тахлын энэ хүнд үед нийт иргэдийн итгэлийг хөсөрдүүлэх эрх энэ хүнд байхгүй. Би Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг огт дэмжихгүй байна" хэмээлээ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр мэдээлэл хийж, огцорч буйгаа мэдэгдсэн.
Тэрээр энэ үеэрээ "Ард түмэн жагсаж буй энэ цаг үеийг далимдуулж улс төрийн үйл ажиллагаанууд явагдсан. Миний итгэж найдаж, хамтарч ажилласан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмнийг үймээн самуунд турхирч, хөрөнгө санхүүжилт хийж, ард түмэн санаачлагаагаар зохион байгуулсан жагсаалыг улстөржүүлсэн. Миний итгэл найдвар үнэхээр алдарч байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч ард түмнийхээ аюулгүй байдлыг хамгаалж ажиллах үүрэгтэй. Харамсалтай нь энэ ажлаа хийж чадахгүй, улс төрийн оноо авах гэж зөвхөн өөрийнхөө сонгууль руу чиглэсэн үйл ажиллагааг удаа дараа хийж байна.
Цаашдаа ард түмний эрх ашгийг илэрхийлэн хамгаалагч хүн ийм зохисгүй үйлдэл битгий гаргаасай. Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу өнөөгийн Ерөнхийлөгчтэй хариуцлага тооцох ёстой гэж эрх баригч намын даргын хувьд би үзэж байна" хэмээсэн юм.
Сэтгэгдэл бичих (5)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [202.21.108.205] ・ 2021.01.22 Хариулах
Batluga sanhuujuulj ulsturjuulsen gedgee batalj notlohiig ni harah l uldlee, E-said, huuli zuin said 2laa tegej hellee
Зочин [192.82.73.109] ・ 2021.01.21 Хариулах
Хүрэлсүх сайдыг үзэн яддаг 2 хүн Сү-тэй цуг байдаг. Тэд нар зун Хэнтийн Цэнхэр сумын цайны газар нууцаар уулзаж байсан хоёр . Тэр 2-ын нэг нь Сү-тэй худ ураг бүлэглэл болсон.
Зочин [202.9.46.185] ・ 2021.01.21 Хариулах
Волкодав хорошо защищает себя от волков и даже гоняет поэтому чабаны любят держать
Зочин [103.212.117.225] ・ 2021.01.21 Хариулах
Батлага зөв хэлжээ
Зочин [103.212.117.225] ・ 2021.01.21 Хариулах
Ням
Санал болгох
1 Х.Үүрийнтуяа: “Ирээдүйгээ өөрчлөхөд минь та хамт байх хэрэгтэй байна” гэсэн захианаас үргэлжлүүлж багшлах урам зориг авсан
2 Тогтвортой байдлын төлөөх үйл хэргийн боловсролыг хэлэлцэж байна
3 Люксембургийн хөрөнгийн биржид Голомт банк ХК-ийн анхны ногоон, нийгмийн бонд бүртгэгдлээ
4 Peak.mn сайт хүний эрхийн мэдрэмжтэй редакциудын нэгээр тодорлоо
5 О.Хулан: Хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрдөггүй, нэгэндээ тусалдаг байгаарай
Холбоотой мэдээ
Нийгэм
ФОТО: Ардын уран зохиолч Тангадын Галсан Хөдөлмөрийн баатар цол хүртэв
Л.Дэлгэрмаа ・ 07 сарын 06, 2022
Улс төр
МАН: Хуульд захирагдаж ажиллахыг Ерөнхийлөгч Х.Баттулгаас шаардаж байна
Б.Баясгалан ・ 04 сарын 19, 2021
Нийгэм
Х.Баттулга: Наурыз бол хүн төрөлхтний соёлын өв, уламжлал, соёлын хосгүй цогц юм
Б.Баясгалан ・ 03 сарын 22, 2021
Улс төр
Ерөнхийлөгч Монгол-Хятадын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг урагшлуулахад онцгой анхаар гэв
Б.Баясгалан ・ 03 сарын 23, 2021
Нийгэм
Анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн ээжүүд болон казах иргэдэд Ерөнхийлөгч уучлал үзүүллээ
Б.Баясгалан ・ 03 сарын 26, 2021
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 24-р байр
© 2017-2024 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.