Бидний дотор ямар нэгэн зөвлөгч зүйл байдаг гэдэгт би чин сэтгэлээсээ итгэдэг. Энэ бол бидний сэтгэл, зүрх, мэдрэмжийн дуу хоолой юм. Та үүнийг юу гэж ч нэрлэж болно. Энэ ЗҮЙЛ яг юуг ХЭРХЭН хийх талаар хамгийн сайн мэддэг. Даанч тэр дуу хоолойны хэлснийг бид ихэнхдээ сонсч амждаггүй.

Суут хөгжмийн зохиолч Ричард Бах “Танд өгөгдөж буй ямар нэгэн шинэ санаа хэзээ ч дагалдах эрч хүчгүйгээр ирдэггүй” гэсэн гайхалтай үгсийг хэлсэн байдаг.

Ямар нэгэн зүйл хийх шинэ санаа төрөхөд бид гайхалтай их эрч хүчийг мэдэрдэг. Тэгэхээр яг энэ үед, “гал унтраах машин” буюу тархи үүнийг дэмий зүйл гэж үзэн эсэргүүцэл үзүүлэхээс өмнө шууд л санаагаа хэрэгжүүлж үйлдэл хийх хэрэгтэй.

Миний танил Максим гурван жилийн турш боксоор хичээллэх талаар бодсон нэгэн. Үүнийгээ хойшлуулсаар л байв. Яагаад гэж үү. Ердөө л шалтгаан. Гэтэл нэг өдөр тэр над руу залгаад ярьж гарав.

“...За дэлгэрэнгүй ярьж байгаад уучлаарай. Нэг өдөр би жорлонд суугаад сэтгүүл үзэж байлаа. Тэр сэтгүүлд Федор Емельяненкогийн ярилцлага уншлаа. Тэр “Бүх зүйлийг хаях мэдрэмж надад хэзээ ч төрж байгаагүй. Дасгал, тулаан хийсний дараа маш хүнд байдаг. Явах, суух байтугай хэвтэхэд хүнд байсан ч би маш таатай ядралтыг мэдэрдэг. Тэр мэдрэмждээ би дуртай. Тэр үед ялахын тулд маш их хөдөлмөрлөх хэрэгтэй гэдгээ дахин ухаардаг. Би хүүхэд байхдаа хотын аварга болохыг хүсч байлаа. Би хотын аварга болсон. Дараа нь бүсийн аварга болохыг хүссэн. Бас л бүсийн аварга ч болсон. Дараа нь ОХУ-ын шигшээд орохыг хүссэн. Би чадсан. Үүний дараа дэлхийн аварга болох зорилго өвөртөлсөн. Бурхан, дасгалжуулагчид, миний гэр бүл болон өөрийн тууштай зангийн ачаар энэ зорилгыг тавих боломж бүрдсэн юм”.

Үүнийг уншаад надад сэдэл, чадах юм шиг мэдрэмж төрсөн. Тэр мэдрэмж надад “Үүнийг хий!” гэж хэлсэн. Хүлээх юм бол тэр мэдрэмж минь алга болчих юм шиг санагдсан. Хамгийн гол нь тэр мэдрэмж яг минийх, 100 хувь миний дотроос төрсөн. Би энэ мэдрэмж надад юу юунаас илүү чухал болохыг ойлгосон. Шинэ утас худалдаж аваад чамирхахаас илүү машиндаа шинэ амортизатор авах, найзуудтайгаа саунд орохоос ч илүү сайхан зүйл байлаа.

Би сэтгүүлийг хойш тавин олон нийтийн сүлжээнээс хамгийн түрүүнд таарсан биеийн тамирын заалыг сонгон бүртгүүлсэн.

Өнөөдөр би боксоор хичээллээд ирсэн гээд бод доо. Юу гээч, би одоо байнга өөрийн зүрхээ сонсох болно. Гайхамшигтай байсан! Би маш их хичээсэн, миний бие хөндүүрлэж байгаа ч дасгал хийх нь гайхалтай эрч хүч өгөхийг мэдэрсэн. Би яаж гурван жилийн турш хойш тавин шалтаг хайгаад сууж байсан юм бол” хэмээн бараг нэг амьсгаагаар хэлэв.

Түүнээс хойш нэг жил өнгөрөв. Максим маш идэвхтэй боксоор хичээллэсээр байгаа. Энэ хугацаанд түүний ажиллах эрчим гурав дахин нэмэгдэж, цалин орлого нь ч тэр хэрээр нэмэгдэв. Үүнд маш энгийн холбоо бий. Максим өөрийгөө хурцалж илүү сахилга баттай болсон юм. Үүний хариуд тэр ажлын амжилтаа ахиулж чадсан.

Энэ арга 100 хувь хэрэгждэг гэдгийг мэднэ. Хүн өөрийн тав тухтай бүсээс гарсны дараа намайг амжилт угтаж авна гэдгийг мэддэг учир би хичээдэг. Тэгээд л болох нь тэр.

Үргэлжлэлийг "Амьдралаа өөрчлөх 100 арга" номоос уншаарай.

1. Интерном дэлгүүрийн бүх салбар
2. Номин УИХ дэлгүүр (Маjestic)
3. Хүргэлт: 88187875