Хэнтий аймаг дах "Өндөрхаан" нисэх буудлын түүхт 60 жилийн ой энэ сарын 18-нд болжээ.

Тус ойн баярын үеэр Арабын эдийн засгийн Кувейтын сангийн 3,5 сая ам.долларын буцалтгүй тусламжаар баригдах шинэ нисэх буудлын шав тавих ёслол боллоо. 

Тус үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, ИНЕГ-ын харъяа Нисэх буудлуудын удирдах газрын дарга Д.Эрдэнэбаатар, Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба, ЗТХЯ-ны Бодлого төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Г.Ундрах, Агаарын тээврийн бодлогыг хэрэгжүүлэх хэлтсийн мэргэжилтэн М.Мөнхзаяа, Монголын нисэх буудлуудын холбооны тэргүүн, Гурвансайхан нисэх буудлын дарга П.Болдбаатар, Баруун-урт нисэх буудлын дарга Ж.Ганболд, "Өндөрхаан" нисэх буудлын дарга Д.Цэрэндондов зэрэг зочид төлөөлөгчид болон үе үеийн ахмад буурлууд, ажиллагсад оролцсон байна.