Эх дэлхийдээ ээлтэй аялах аргуудыг зөвлөж байна.


Нэг удаагийн аяганаас татгалзах хөнгөн цагаан дотортой аяны аяга хэрэглэ

Дахин ашиглах боломжтой усны сав авч авах.  Хилийн шалган нэвтрүүлэх хэсгээр гарч дараагийн онгоцоо хэд хэдэн цагаар хүлээх тийм ч амар биш. Энэ хугацаанд аялагчид дунджаар 20-30 ширхэг нэг удаагийн хуванцар аяга хэрэглэдэг байна. Тиймээс усны саваа авч явах нь эх дэлхийдээ ээлтэй төдийгүй мөнгөнд ч хэмнэлттэй шийдэл юм.


Гэрээсээ гарахдаа цахилгаан хэрэгслээ бүрэн гүйцэд унтраасан эсэхээ шалгаарай

Гурван хоногийн аялалд гарах ч бай, гэрээсээ гарахын өмнө  заавал цахилгаан хэрэгсэл асаалтай эсэхийг заавал шалгаарай. Энэ нь байгальд ээлтэй бөгөөд ахуйн гал түймрээс сэргийлнэ.

Бага ачээ тээштэй аялах дүрэм

Нисэх онгоцоор зорчихдоо аль болох бага ачаа тээш авч явахыг хичээгээрэй. Ингэснээр онгоцны түлшинд хэмнэлттэй төдийгүй онгоцноос нүүрсхүчлийн хийнээс гадна азотын исэл болон усны уур гарах бодисыг багасгахад нөлөөлнө.

Нийтийн тээврээр үйлчлүүлж эсвэл явган алхаж болно. Та алхангаа орчин тойронтойгоо танилцаж аялал улам сонирхолтой болно шүү дээ.

Эко зочид буудал сонгоорой

МҮХАҮТ-аас байгаль орчинд ээлтэй эко аялал жуулчлалыг дэмжсэн эко зочид буудлын сүлжээг хөгжүүлэх зорилгоор 14 шалгуур бүхий “Ногоон буудал” эко шошгоны тогтолцоог бий болгож, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Монголын зочид буудлуудын холбоо зэрэг байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байна.

Дамжин нислэгээр зорчихоос аль болох татгалзах. Учир нь онгоц буух, хөөрөх үедээ ихэнхи түлшээ ашигладаг.

Аялж буй орны, орон нутгийнх нь иргэдийн үйлчлүүлдэг хоолны газар, дэлгүүрээр үйлчлүүлээрэй.


Эх сурвалж: Bookmundi.com