Peak.mn
10 сарын 01, 2019
СӨҮЛ. /Yonhap/. Хоёр Солонгосын хилийн Панмүнжом тосгоноор хийх иргэдийн аяллыг түр хугацаагаар хойшлуулсан талаар БНСУ-ын Үндэстнээ нэгтгэх яам мягмар гарагт мэдээлжээ.
Африкийн гахайн мялзан өвчний тархалтыг зогсоох чиглэлд хүчин чармайлт гаргаж буйтай холбогдуулан уг шийдвэрийг гаргасан байна.
БНСУ-д өнгөрсөн есдүгээр сарын дунд үеэс хойш гахайн мялзан өвчний 9 тохиолдол бүртгэгдсэнээс дийлэнх нь хоёр Солонгосын хил орчмын бүсэд бүртгэгджээ.
Өнгөрсөн тавдугаар сард БНАСАУ-ын хойд нутагт буюу БНХАУ-тай хил залгаа оршдог мужид гахайн мялзан өвчин гарсан талаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байсан юм.
БНСУ-ын зөвшөөрлийн дагуу Панмүнжом тосгоны өмнөд хэсгээр өдөр тутам олон зуун иргэн болон гадаадын жуулчин зочилдог байна.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.