Э.Мөнхтуяа
01 сарын 18, 2019
Дэлхий биднийг гайхшируулах зүйлсээр мундахгүй. Мандаж байгаа нар, дөнгөж төрж буй хурга, инстаграм дээрх 38 сая “Like”- тай өндөг гэх мэт.
Та хамгийн олон “Like”-тай өндөгний тухай түүхийг мэдэхийг хүсч байна уу. Тэгвэл анхаарлаа хандуулаарай.
Энэхүү түүх ингэж эхэлсэн байна. Инстаграмын @world_record_egg хаяг дээр энэ сарын 4-нд өндөгний зураг нийтлэжээ. Уг зургийн доор “Бүгдээрээ дэлхийн рекордыг эвдэн хамгийн олон “Like”-тай пост болгоё" хэмээн уриалсан байна. Мөн "одоогоор хамгийн олон “Like”-тай байгаа Кайли Женнерийн рекорд (18 cая)-ийг бут цохьё!” гэжээ.
Нийтлэгдсэнээсээ хойш уг зураг 40 сая орчим “Like” цуглуулсан ба 7 хоногийн дотор л лайкийн тоо нь 18 сая давж төлөвлөгөөгөө биелүүлсэн байна.
2018 оны 2 дугаар сард Кайли Женнер охин Стормигоо төрүүлсэн хэмээн дэлхий дахинд мэдэгдсэн нь 18 сая “Like”-д дарагдаж, хамгийн олон “Like”-тай постын рекордыг тогтоожээ.
Одоогийн байдлаар хэн энэхүү зургийг оруулсан нь тодорхойгүй бөгөөд уг хаягийн эзэмшигч нь мөн тодорхойгүй байна.
Эх сурвалж: https://www.bbc.co.uk
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.