Дэлхийн баячуудын жагсаалтыг тэргүүлдэг Амazon-ыг үүсгэн байгуулагч Жефф Безос өдгөө 54 настай. Нийт хөрөнгө нь 1.5 тэрбум ам.доллароор хэмжигддэг. Тэр зөвхөн амжилттай, азтай нэгэн биш. Амьдралдаа энгийн дарууг эрхэмлэдэг гэдгээрээ олонд хүндлэгддэг баячуудын нэг. Тиймээс хэвлэлийнхэнд тэр бүр ярилцлага өгөөд байдаггүй.  Жефф Безос эртэч нэгэн бөгөөд гэр бүлтэйгээ хамт өглөөг эхлүүлэхийн тулд хэзээ ч өглөөний цагаар ажлын уулзалт товлодоггүй, оройн хоолны дараа аяга тавгаа өөрөө угаадаг гэнэ. Саяхныг хүртэл эхнэр нь Honda машинаа унаад, эхлээд дөрвөн хүүхдээ сургуульд нь хүргэж өгөөд, дараа нь Безосыг ажил дээр нь буулгадаг байжээ.

Мөн тэрбээр дэлхийн баячуудын жагсаалтад багтсан хүмүүсээс хамгийн хямд төсөр үнэтэй машин хөлөглөдөг. Түүний унаа 16 мянга долларын үнэтэй Honda Accord юм. Гэхдээ түүнээс хямдхан унаатай тэрбумтан ч бий. Энэ бол Жек Ма. Түүний хөлөглөдөг унаа Roewe RX5 SUV. Үнэ нь 15 мянган доллар аж.