Хэдэн сарын өмнө би Twitter хуудаснаа “Хэзээ ч өөрийгөө бусадтай харьцуул, үүний оронд өөрөө өөртэйгээ харьцуул (өчигдөртэй харьцуул)” гэж бичсэн юм. Үүнийг хүмүүс олж харж, олонд түгээсэн хэдий ч хэн ч лайк дараагүй юм. Зөвхөн хэдхэн хүн өөрийгөө өөрийнхөө өчигдөртэй харьцуулах нь хэр зөв бэ гэж асуусан байсан.  Би энэ асуултад хариулт олохын тулд маш удаан бодсон. Бодсоны эцэст өөрийгөө өөрийнхөө өчигдөртэй харьцуулах нь хамгийн зөв шийдвэр гэдгийг ойлгосон.


Яагаад гэж үү?

Бид өөрсдийгөө эргэж харахдаа ойролцоогоор ийм асуултыг тавих ёстой. “Бид өмнөхөөсөө илүү болсон уу?” Гэхдээ “илүү” гэдэг нь бодит шалгуур биш юм. Та хэдэн минут гүйдэг байсан одоо хэдэн минут гүйдэг болсон, долоон хоногийн турш хэр их бараа зарсан эсвэл сонин хэдэн мэдээ нийтлүүлсэн гэх зэрэг биш юм. Хэдий ийм төрлийн амжилтууд “илүү” гэдэгт хамаарах ч гэсэн эдгээр нь түүний зөвхөн нэгээхэн хэсэг нь юм.

Хэрэв бид “илүү” гэсэн ойлголтын талаар ярьж байгаа бол таны медаль, шагнал, талархалын бичиг нь амьдралын бүх зүйл биш юм.

Үүнээс илүүтэй бид хэр ухаантай, хүчтэй, эелдэг болсон нь чухал юм. Эдгээр нь өсөлт дэвшилтийн хамгийн чухал үзүүлэлт юм. Миний булшны дээр авсан шагналуудыг дурдах нь надад огт сонирхолтой биш. Хамгийн гол нь хүмүүс намайг хүчтэй, энэрэнгүй, ноён нуруутай гэдгийг минь санаж байх нь чухал. Эдгээр нь хамгийн чухал зүйлс юм. Харин бидний амьдралын гол зорилго бол “тийм” болхын тулд тэмүүлэх юм.

Би өөрийнхөө амьдралыг дүгнэх үед бидний ажил, амьдралд муу биш хэдий ч ухаажих, хүчтэй, энэрэнгүй болгох тийм үеүүд санаанд орж ирдэг. Би алдаж, хожигдол хүлээж, зовлон тал талаас ирэхэд би өөрийгөө аймшигтайгаар мэдэрч байсан. Би эдгээр бүх зүйлсийг даван туулсны дараа бүх зүйл сайхан болсон. Би илүү бүтээлч, үр ашигтай ажилтан болсон. Би тухайн үед үнэхээр аз жаргалгүй байсан. Гэсэн хэдий ч эргээд харахад би тэр үед л ухаажиж, хатуужиж, амьдралыг ойлгож эхэлсэн байдаг. Гэхдээ илүү сайн зохиолч, илүү сайн тамирчин биш. Харин илүү сайн хүн болсон юм. Илүү хүчтэй. Илүү энэрэнгүй. Илүү ухаалаг.

Ойлгож байна уу? “Илүү” гэдэг нь хүчтэй, энэрэнгүй, ухаалаг гэсэн үг юм.

Гэхдээ бид бусад үзүүлэлтийг гээх ёстой гэсэн үг биш юм шүү. Тэдгээр нь ч гэсэн чухал. Тиймээс та өөрийгөө хэзээ ч бусадтай бүү зүйрлээрэй. Тэд таниас 1000 дахин илүү амжилттай байж л байг. Тэглээ гээд өөрийгөө тэдэнтэй харьцуулах бус харин өөрөө өөртэйгээ харьцуулаарай. Мөн өөрөөсөө асуух цор ганц асуулт бол “Би илүү хүчтэй, энэрэнгүй, ухаалаг болсон уу?” гэсэн асуулт юм.


Зохиолч – Брэд Стулбэрг. (Орчуулав)