Таны өглөө сэрэхээс эхлээд орой унтах хүртэлх бүхий л үйлдлүүдийг хиймэл оюун ухаан хянадаг. Энэхүү мэдээг унших мөчид ч хүртэл хянаж байгаа. Учир нь бид гар утас, компьютер, нөөтбүүк зэргийг хэрэглэж эхлэхдээ л хиймэл оюун ухаанд энэхүү зөвшөөрлийг өгчихдөг. Иймээс таны дуу хоолой, эрүүл мэндийн мэдээлэл, царай төрх, сэтгэл хөдлөлийн өөрчлөлтийг андахгүй анализ хийж буй. 

Тэгэхээр тахиа анхдагч уу, өндөг анхдагч уу гэдэг шиг хүн төрөлхтөн хиймэл оюун ухаанаас ухаантай юу, хиймэл оюун ухаан хүнээс ухаантай юу гэдэг асуулттай тулгарч байна.


Технологи хөгжихийн хэрээр эрдэмтдийн эргэлзээг эдгээр асуудал улам ээдрээтэй болгож байна. 

-Роботууд хүнээс хараат бус болж хүн төрөлхтнийг эзлэх үү?

-Хиймэл оюун ухаан биднийг хөнөөх чадалтай юу?

-Хиймэл оюун ухаан бидний ажлын байрыг бүрэн булаах уу?

-Уран зөгнөлт кинон дээрх шиг зүйлс биднийг хүлээж байгаа юу?

Дээрх асуултуудад одоогоор хэн ч бүрэн гүйцэд хариулж чадахгүй. Энэ талаарх эрдэмтдийн байр суурийг хүргэж байна. 

Стивен Пинкер /Харвардын их сургуулийн сэтгэл судлалын профессор/

Миний бодлоор хиймэл оюун ухаан нь хүнээс хэт дахин ухаантай болох боломжтой.  стратегийн иөдийгүй логикийн хувьд ч.

Элон Маск / “Tesla”, “SpaceX” болон “Neuralink” компаниудын үүсгэн байгуулагч/

Хиймэл оюуны технологийг цөмийн зэвсгээс ч илүү хүн төрөлхтөнд аюултай зүйл гээд хяналт, зохицуулалтыг чангатгах ёстой.

Марк Зукерберг /Фэйсбүүк сүлжээг үндэслэгч/

Технологийг муу сайн зүйлийн алинд ч ашиглаж болно. Тиймээс түүнийг яаж бүтээх, юу бүтээх, тэрхзз бүтээсэн зүйл тань юунд ашиглагдаж болох вэ гэдэг дээр маш болгоомжтой хандах хэрэгтэй. 

Стивен Хокинг /Английн онолын физикч, космологич/

Хиймэл оюун ухаан өөрсдийгөө удирдаад, дахин шинээр хөгжүүлээд байж чадах асар ухаант технологи. Харин хүн төрөлхтөн бол байгалийн шалгарал он удаан хугацаанд хувьсдаг гэдгээрээ хязгаарлагдмал.


Орчуулсан С.МИШЭЭЛ