Өчигдөр томоохон ой хээрийн түймэр 2 гарчээ. Үүнд

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн “Бууралын шивэрт” гэдэг газар гал гарчээ. Дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн 24 алба хаагч, орон нутгийн 43 иргэн, нийт 67 хүн, 5 автомашин, 8 мотоцикл, 4 морьтойгоор ажиллаж, мөн өдрийн 21:00 цагт түймрийг хяналтанд авч бүрэн унтраахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар 60 орчим га талбай шатсан байна.

Дорнод аймгийн Баян-Уул сумын Өвөр-Эрээн багийн нутагт гал гарчээ. Монгол Улсын хилийн 827-830 дугаар тэмдэгтийн чиглэлд ОХУ-ын талдаа хилээс 2 км-ын зайд хээрийн түймэр гарч байна, хил давж орох магадлалтай байна гэсэн мэдээллийг 04.01-ний өдрийн 14:15 цагт хүлээн авсан

Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн 12 алба хаагч 18:15 цагт, Хэнтий аймгийн Дадал сумын мэргэжлийн ангийн 7 албан хаагч 19:35 цагт, Онон-Балжийн байгалын цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 8 ажилтан 19:30 цагт, нийт 30 хүн, 3 автомашинтай “Ульхан” хилийн заставт тус тус очсон. Улсын хилийн 833-1 дугаар тэмдэгтээр 0.1 км урттай, 2 км өргөнтэй хээрийн түймэр Монгол Улсын хилийг даван ирснийг хилийн 5 дугаар засватын 11 алба хаагч, орон нутгийн 5 малчинтай хамтран 20:10 цагт унтраасан.