Хонконг ардчиллыг дэмжигч хоёр идэвхтнийг батлан даалтаар сулласан тухай NHK агентлаг дамжуулав. Тэднийг 2014 онд “Шүхэрний хөдөлгөөн” нэртэй түмэн олныг хамарсан эсэргүүцэл зохион байгуулсан хэргээр хорьсон юм. Идэвхтэн Нэйтн Лоу “Биднийг сулласан нь Хонконгийн хууль ёсд чухал алхам боллоо” хэмээжээ. 

Идэвхтэн Лоу, Жошуа Вон хоёрыг ирэх сарын 7-н давж заалдах шатны шүүх хурал болох хүртэл сулласан байна. Тэд “Шүхэрний хөдөлгөөн”-ийг зохион байгуулж ахалсан гол хүмүүс юм. Гурван жилийн өмнө эл хөдөлгөөнөө эхлүүлэхэд нь бусад идэвхтний хамтаар хууль бус чуулганд оролцсон гэж 6-8 сарын хорих ял оноожээ. Ардчиллыг дэмжигдэд эл үйл явдал хүнд тусч эсэргүүцэл зарлаж, дахин сонгууль явуулж, үг хэлэх эрх чөлөө шаардсан байна.