Японд нэгэн хоолны дэглэм жин нэмсэн хүмүүсийн анхаарлыг татаад байна. Энэ бол нь хоолоо олон дахиж зажлан идэх арга юм. 

Хоолны орцыг өөрчлөлгүйгээр идэх хурд, аргадаа л өөрчлөлт оруулснаар чамгүй жин хассан ажээ.  Тухайлбал 90 кг-аас 48 кг болж жингээ хаясан байна.

Учир нь шүдээрээ удаан, нягт зажилахад серотонин гэдэг даавар ялгардаг байна. Серотониноо зохих хэмжээнд ялгаруулахгүй удаах, түгжиж орхих нь хүний биед улбагар сулбагар байдлыг, юу ч хийх хүсэл төрүүлэхгүй байх хор уршгийг авчирдаг аж.

Хэрвээ та хоолоо хурдан идвэл удаан хооллосон хэмжээнээсээ 2-3 дахин их идэхэд хүргэнэ. Хоолоо удаан идэж цагаа уртасгахын тулд аль болох удаан зажлах, идсэнийхээ дараа юм ярих, шингэн зүйл уух зэргээр амсхийж байх хэрэгтэй.