Хориотой хайрын эзэд болох Вьетнам эр, Хойд Солонгосын эмэгтэйн 40 жилийн дараа гэрлэсэн түүх

Одоогоос 48 жилийн өмнө Вьетнамын дайны үеэр Фам Нгок Каныг Хойд Солонгос улс руу сургуульд суралцуулахаар илгээжээ. Тэрээр суралцах хугацаандаа Ри Ионг Хүйтай танилцсан ба бараг 40 жилийн дараа гэргийгээ болгосон байна. 1967 онд Кан Вьетнам улсаас илгээгдсэн 200 оюутны нэг байжээ.

Рейтрс агентлагийн мэдээлснээр тэдгээр оюутнууд АНУ-тай эхлүүлсэн дайныг дууссаны дараа улсаа дахин сэргээхэд шаардагдах ур чадварыг олж авахаар очсон байна.


Каныг Хойд Солонгост ирсэнээс нилээд хэдэн жилийн дараа тэдний хайрын түүх эхэлжээ. Зүүн эргийн бордооны үйлдвэрт Кан нь химийн инженерийн дадлага ажил хийж байхдаа лаброраторид ажиллаж байсан Риг анх олж харжээ. Тэд бие биедээ анхны харцаар дурласан гэхэд болно. “Түүнийг харсан мөчид, би маш гунигтай байсан. Учир нь бидний хайр хэзээ ч бүтэшгүй хайр болохыг мэдэж байсан” хэмээн Рейтрст 70 настай Ри хэлсэн байна. Кан анх түүнийг харсан мөчид “ Би энэ охинтой гэрлэнэ” хэмээн дотроо бодсон хэмээн 69 настай Вьетнам эр дурсчээ. Кан, Ригтэй уулзахын тулд Хойд Солонгосын дүрэмт хувцас өмсөн гурван цагийн турш автобусаар явсаны эцэст 2 км гаран газар алхан түүнтэй уулздаг байсан аж. 

Тэр Ханойд буцаж ирээд “Социализм хүмүүсийн хайр дурлалд хориг тавихыг хүлээн зөвшөөрч чадахгүй” хэмээн намын даргын хүү болох Кан хэлээд Социалист Намд элсэхээс татгалзсан байна. 

Таван жилийн дараа буюу 1978 онд Кан дахин Хойд Солонгос руу очиж чадсан бөгөөд Ритэй дахин нэг уулзах боломж олджээ. Канг Ритэй гэрлэхийг туйлийн их хүсэж байсан тул Хойд Солонгосын удирдагчид тэдний гэрлэлтийг зөвшөөрөхийг хүссэн захидал бичсэн ч өгөлгүй түр хүлээхээр шийджээ. Тэр жил Вьетнам Камбож улс руу довтолсон ба энэ нь Хятадтай хилийн дайн үүсгэжээ. Харамсалтай нь Хойд Солонгос улс Хятадын талд орсноор тэд бичгийн харилцаагаа зогсооход хүрсэн байна.

Ри холбоо тасарсан ч хайраа тээн Кангийг хүлээсээр... 

Дайн дууссаны дараа Канг Хойд Солонгост дахин ирэхдээ Вьетнамын спортын төлөөлөгч нарын орчуулагчаар ирсэн байна. Тэр Ритэй уулзах ямар ч боломж гаралгүй буцах болоход Ри түүнд захиа ирүүлснийг Ханойд ирээд олж уншсан нь түүнд сэтгэлтэй хэвээр байгааг илчилсэн захиа байжээ. 

1990-ээд оны сүүлээр Хойд Солонгос нь өлсгөлөнгийн гамшигт нэрвэгдсэн үед Кан найз нөхдөөсөө хандив цуглуулан, 7 тонн цагаан будаа цуглуулан хандивлахад бэлэн болгосон ч Вьетнам улс эдийн засгийн болон төрийн томоохон өөрчлөлтүүдийг хийж, баруунд илүү нүүр өгөх болсноор, Хойд Солонгост тусламж үзүүлэхээ зогсоожээ.

Аз болоход Хойд Солонгосчууд түүний өгөөмөр сэтгэлийн талаар сонсч, тэднийг дахин уулзахыг зөвшөөрчээ. Хамгийн чухал нь Хойд Солонгосын  дэглэм тэднийг гэрлэн, гадаад улсад амьдрахыг нь зөвшөөрсөн ба Pиг Хойд Солонгосын иргэншлээ солихгүй байхыг үүрэгджээ. Ри болон Кан нар 2002 онд Хойд Солонгост байрлах Вьетнамын элчин сайдын яамны газар гэрлэлтээ бүртгүүлсэн ба тэд Хайной хотод одоог хүртэл амьдарч байгаа аж.



Эх сурвалж: https://nextshark.com