Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн хавдрын тасгийн сувилагч Ж.Уранчимэг цусны цочмог явцтай үүдэл эсийн хорт хавдартай болохоо эмнэлгийн ажилчдын ажил хаялт, суултын үеэр олон нийтэд зарласан юм. 

Тэрээр өнгөрсөн сард "Цензургүй яриа" нэвтрүүлэгт уригдан оролцсон. Тэгвэл Ж.Уранчимэгийг тус нэвтрүүлэгт орсны дараахан нэгэн залуу гэр бүл түүнтэй холбогдож байр бэлэглэхээр болсон билээ. Сайхан сэтгэлт залуу хос сувилагч бүсгүйд хэлсэндээ хүрч байрныхаа түлхүүрийг өчигдөр гардууллаа. 

Ж.Уранчимэг гурван охинтой өрх толгойлсон эмэгтэй бөгөөд өвчиндөө шаналж явсан түүнд туслахыг хүссэн хүмүүсийн цуглуулсан хандиваар эмчилгээний зардал нь бүрдэж ирэх 7 хоногт Энэтхэг улсыг зорихоор болсон давхар баяртайгаар энэ өдрийг угтжээ. 

Сувилагч бүсгүйд байр бэлэглэж буй үйл явдлыг "Цензургүй сурвалжлага" багийнхан Дархан хотоос шууд дамжуулсан билээ. Энэхүү фэйсбүүк бичлэгийг хүлээн авна уу.