Б.Баясгалан
10 сарын 29, 2018
Нийслэлийн засаг дарга С.Батболд өнөөдөр Богд хаант Монгол Улсын Ерөнхий сайд, Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн 1914-1919 онд амьдарч байсан, Монголын түүх, соёлын дурсгал болох "Гоожингийн өндөр"-ийг нийслэлийн өмчид эгүүлэн авах захирамж гаргалаа.
Тус албан бичигт:
"Нийслэл Улаанбаатар хотын түүх, соёлын үл хөдлөх дурсгал, Ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн амьдарч байсан 2 давхар барилга /Гоожингийн өндөр/-ийг нийслэлийн өмчид эгүүлэн авах, анхны хэлбэр хийц, бүтээцийг алдагдуулахгүйгээр сэргээн засварлах ажлыг хариуцан зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг хавсралт ёсоор байгуулсугай" гэжээ
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.