Хотын даргыг сонгох НИТХ-ын ээлжит бус VI хуралдаан 60 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанд нийт 45 төлөөлөгч оролцох ёстойгоос 25 нь ирсэн байна.

Хуралдааны эхэнд хотын даргыг сонгох тухай хэлэлцэх асуудлаа баталсан бөгөөд үүний дараа НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү хуулийн хүрээнд АН-ын бүлэг хуралдаанаас нэг цагийн завсарлага авах хүсэлтээ илэрхийллээ.

Ингэснээр НИТХ-ын ээлжит бус хуралдаан нэг цагийн хугацаатай завсарлав.