Хотын ерөнхий менежер Т.Гантөмөр телевизийн зураглаачийг зоджээ

Б.Баясгалан
07 сарын 25, 2018

Хотын ерөнхий менежер Т.Гантөмөр өнөөдөр UBS телевизийн зураглаачийг олны нүдэн дээр зодож танхайрчээ. 

Тодруулбал, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон албаны холбогдох хүмүүс өнөөдөр борооны ус нэвтэрсэн Хавдар судлалын үндэсний төвийн нөхцөл байдалтай танилцаж байжээ. Энэ үеэр тус зураглаач сурвалжлага бэлтгэж, бичлэг хийж байхдаа Хотын ерөнхий менежер Г.Гантөмөрт  "Та жаахан зай тавиад өгөөч" гэж хэлсэнээс үүдэн дээрх хэрэг болсон байна.

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.