Хоёрдугаар сарын 08-ны өдрийн зурхай

Л.Дэлгэрмаа
02 сарын 08, 2021


Аргын тооллын хоёрдугаар сарын 8, Сумъяа гараг. Билгийн тооллын 27, Суулга одтой, улаагчин гахай өдөр. Өдрийн наран 8цаг 10 минутад мандан, 18 цаг 03 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, сүм дуганыг сэргээх,нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, уул овоо тахихадмуу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавалзохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

Холбоотой сэдвүүд

зурхай өрнийнзурхай

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.