ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын ганцаарчилсан уулзалт Финландын ерөнхийлөгчийн ордонд өчигдөр боллоо.
 
Уулзалтын эхэнд ОХУ-ын төрийн тэргүүн мэдэгдэхдээ “Бид байнгын харилцаа холбоотой ажилласаар байгаа билээ. Бид хэд хэдэн удаа утсаар ярилцахын сацуу олон улсын арга хэмжээний үеэр уулзсан. Хоёр улсын харилцаа болон дэлхий дахинд тулгарч буй эмзэг асуудлуудыг нарийн авч хэлэлцэх цаг нь болсон гэж би үзэж байна. Анхаарал хандуулах асуудал олон байгаа” гэжээ.
 
Харин АНУ-ын ерөнхийлөгчийн хувьд хоёр улсын харилцааг сайжруулах боломжуудыг харж байгаагаа уулзалтын эхэнд цохон тэмдэглэсэн байна.  

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг