Хүмүүс ихэвчлэн хугацаа нь дууссан эмийг шууд хогийн сав руугаа хаячихдаг. Гэхдээ энэ бол маш буруу дадал гэдгийг Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүн, тандан судлаач, доктор Б.Эрдэнэ хэлж байна.

Учир нь эм нь нэг төрлийн химийн хаягдал юм. Тиймээс хог түүдэг хүмүүс болон ундны усны эх сурвалжаас хол хаях ёстой ажээ. Хаяхад ч мөн учир бий.

Хэрэв таны хаясан эм хогийн цэгээс хийсч байгаль дээр хаягдвал тухайн орчны хүн амьтан болон байгаль дээрх нянгуудад антибиотикт тэсвэртэй чанарыг бий болгодог. Энэ нь өвчин тусч антибиотик уухад нянгууд устахаа болино гэсэн үг. Өөрөөр хэлбэл эрүүл мэндэдээ эргээд хор хохирол үүсгэдэг байна.

Иймээс антибиотик худалдан авахдаа хэрэгцээтэй хэмжээгээр аваарай.Мөн хугацаа нь дууссан эмийг үйлдвэрлэгчид өгөх арга бий. Зарим хүмүүс гэрийнхээ хог хаягдалтай нийлүүлэн гэрийн нөхцөлд хэрэглэсэн тариураа шатаадаг. Энэ үед диоксин буюу фуран хэмээх аюултай химийн бодис ялгардаш байна.Харахад өнгө үнэргүй боловч уг бодис үргүйдэлд хүргэх аюултай ажээ.

Эмийн аюулгүй хаях заавар:

1.Бээлий өмсч, нүдний шил зүүн эмийг нухаж нунтаглана.

2. Нухсан эмээ цементтэй хольж сайтар хутгана.

3. Дээр нь ус хийж бөмбөлөг үүсгэнэ.

4.Түүнийгээ таглаатай хогийн саванд хаяна.