Хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон тэдний асран хамгаалагчид шатахуун дараалалгүй авахдаа дараах бичиг баримтыг бүрдүүлнэ

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 43.1.3 дахь заалт болон Шатахууны шуурхай штабын шийдвэрийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчдад шатахуун түгээх станцууд дараалал харгалзахгүй үйлчилнэ.

ДАРААЛАЛ ХАРГАЛЗАХГҮЙ ҮЙЛЧЛҮҮЛЭХЭД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ

1. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд:

- E-Mongolia системээс авсан хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоосон акт;

- Иргэний үнэмлэх.

2. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчид:

- Хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг тодорхойлсон акт, буюу хүүхдийн хөгжлийн бэрхшээлтэйг тогтоосон Комиссын шийдвэр.

- Хүүхдийн төрсний гэрчилгээ;

- Эцэг эх, асран хамгаалагчийн иргэний үнэмлэх.

Шатахуун түгээх станцуудын удирдлага, түгээгч ажилтнууд холбогдох баримт бичгийг үндэслэн эдгээр иргэдэд хүндрэл, чирэгдэл учруулахгүй, дараалал харгалзахгүй шуурхай үйлчилнэ.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.