Өнөөдөр өглөө соёолон морины уралдаан эхлэх үед хүй долоо худгийг чиглэсэн  замын ачаалал  нэмэгддэг учир цаг үеийн нөхцөл байдалд тохируулж Тээврийн цагдаагийн албанаас  хөдөлгөөний урсгалыг нэг чигт оруулахаар боллоо.

Соёолон морьдыг өглөө 08 цагаас шүдэлж эхлэх бөгөөд 09 цаг 30 минутанд гарааны зурхай руу хөдлөх юм байна. Иймд жолооч та бүхэн урсгал сөрөх, хайс хашлага мөргөх,  хурд хэтрүүлэх  зэрэг зөрчлийг гаргахгүй байхыг анхааруулж байна.

✔Аль болох ачаалал ихтэй замыг сонгохгүй байх: 

7 буудал, зуслан, лагараас хүй 7 худаг зорих иргэд Гүнтийн даваа-61 гарам- хүй 7 худаг, Офицеруудын ордон болон хотын зүүн талаас хүй 7 буудлыг зорих иргэд Баянзүрхийн товчоо-Дүнжингаравын зам буюу уулын зам-Наадамчдын гудамж буюу яармагийн зам-Сонсголонгийн гүүр- товчооны зам гэсэн маршрутаар

Амгалан- өртөөнөөс Давааны өртөө хүртэл Рейлбусын өглөө 6 цагаас эхлэн аялна.

✔Жолооч, зорчигчдын аюулгүй байдлыг хангах, хүүхдийг зориулалтын суудалд суулгаж явах

Зогсоолын зөвшөөрлийн дагуух маршрутаар замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны 700 гаруй алба хаагчид болон ХСИС-ийн 70 сонсогч нийслэл болон Хүй долоо худагт Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хамгаалалт зохион байгуулан ажиллаж байна гэж ТЦА-аас мэдээллээ.