"Улаанбаатар төмөр зам" ХНН-ээс баяр наадмын өдрүүдэд  наадамчиддаа үйлчлэх рейлбусын цагийн хуваарийг танилцуулж байна.

Баяр наадмын өдрүүд буюу долдугаар сарын 10, 11, 12, 13-нд рейлбус “Амгалан”-гаас “Давааны өртөө” хүртэл 2000 төгрөгөөр үйлчлэх юм.

Өглөө “Амгалан” өртөөнөөс 06.10 цагаас хөдөлж Худалдааны төвд 06.18, Дунд голын буудалд 06.24, Улаанбаатар төв өртөөнд 06.30 цагт ирж, 06.42 цагт Таван шар, 06.51 Толгойт өртөө, 07.10 цагт Эмээлт, 07.22 цагт Давааны өртөөнд тус тус зогсох юм.

Өдөр “Амгалан”-гаас 12.57 цагт хөдөлж, Худалдааны төвд 12.47, Дунд голын буудалд 12.41, Улаанбаатар төв өртөөнд 12.34 цагт ирж, 12.23 Таван шар, 12.18 Толгойт өртөө, 11.57 Эмээлт, 11.45 цагт Давааны өртөөнд тус тус зогсоно.

Оройн цагаар мөн дээрх маршрутаар 19.40 цаг хүртэл үйлчлэх аж.