Хүн барьцаалсан гэмт хэрэгтнүүдийг баривчилжээ

Х.Оргил
10 сарын 22, 2019

Ховд аймгийн дулааны цахилгаан станцын даргыг барьцаалж, хутгалж гэмтээсэн гэх нийгмийн сүлжээд тархаад буй.

Тодруулбал, бямба гарагийн өглөө 08:00 цагийн үед Ховд аймгийн “Бадамлах дөл” ДЦС-­ын дарга Д.Сурмаажавыг 18­-35 насны дөрвөн эрэгтэй хүч хэрэглэн барьцаалж, маши­наар авч зугтжээ. Тухайн өдрийн 12:00 цагийн орчимд хохирогчийн хүүхдүүд цагдаагийн байгууллагад “Аав маань Жаргалант сумын нутагт машинтай явж байгаад алга болчихлоо” гэх дуудлага ирүүлсний дагуу Ховд аймгийн цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан гэмт этгээдүүдийг Завхан аймгийн Сонгино сумаас баривчилсан байна. 

Гэмт хэрэгтнүүд биедээ хутгатай, машиндаа буу зэвсэг авч явж байсан аж. ЦЕГ-аас энэ талаар тодруулахад илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй, мөрдөн шалгаж ажиллагаа явагдаж байна гэв.

Холбоотой сэдвүүд

гэмт хэрэгтэн гэмтхэрэг

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.