Илүүдэл жинтэй хэсэг хүмүүсийг хоёр бүлэгт хуваан өөр төрлийн дасгал хөдөлгөөн хийлгэжээ. Ингэхэд гантилтай хайчин суулт, гар дээр сунайлт тэргүүтэй дасгалаар хичээллэсэн хүмүүс хамгийн үр дүнтэй байсан аж. Тодруулбал, зүрхний нэгэн төрлийн өөхлөлт гурван сарын эрчимтэй хүндийн өргөлттөй дасгалын дараа гуравны нэгээр буурсан аж. 

Зүрхний өвчин ихэвчлэн судасны хананд үүссэн өөхлөг давхаргаас болж үүсдэг ба хөдөлгөөн, эрүүл хооллолтоор бүрэн сэргийлэх боломжтой. Дэлхийн гурван хүн тутмын нэг нь зүрх судасны өвчнөөр өдөр бүр нас бардаг бөгөөд энэ тоо жилдээ 17.9 сая болдог. 

Копенгагены их сургуулийн эмнэлгийн эрдэмтэд зүрх судасны өвчин, чихрийн шижингүй 32 хүнийг судалгаандаа хамруулж 12 долоо хоногийн дасгал хөдөлгөөний хөтөлбөрт хамрагдсан. Нэг хэсэг нь хүндийн өргөлт байсан бол нөгөөх нь аеробик, дугуй унах зэрэг эрчимтэй дасгалууд байсан юм. Судалгаанд оролцсон хүн бүр зүрхний MRI-д орж эпикардиальная болон перикардиальная өөхөн эсийн жинг өмнөх ба дараах байдлаар харьцуулалт хийлгэсэн ажээ. 

Хөтөлбөр дууссаны дараа кардио эпикардиальная эсийн жинг 32 хувиар, хүчний дасгал 24 хувиар бууруулсан. Харин перикардиальная эсийг зөвхөн хүчний дасгал л 31 хувиар бууруулж чадсан. 

Хэр их дасгал хийх вэ?

Эрүүл байхын тулд 19-64 насны хүмүүс:

  • Долоо хоногт дор хаяж 150 минут хөнгөн кардио дасгал хийх
  • Хүчний дасгал долоо хоногт дор хаяж 2 удаа хийнэ. Үүнд, хөл, ташаа, нуруу, гэдэг, цээж, мөр гарны дасгалууд багтана.

Эсвэл: 

  • Долоо хоногт 75 минут эрчимтэй аеробик дасгал хийнэ. Үүнд спиннинг, ширээний теннис, гүйлт орно. 
  • Хүчний дасгал долоо хоногт дор хаяж 2 удаа хийнэ. Үүнд, хөл, ташаа, нуруу, гэдэг, цээж, мөр гарны дасгалууд багтана.

Эсвэл: 

  • Дундаж болон эрчимтэй кардио дасгалыг хольж хийх. Жишээ нь, 30 минутаар 2 удаа гүйж, 30 минут алхах байдлаар долоо хоногт 150 минут
  • Хүчний дасгал долоо хоногт дор хаяж 2 удаа хийнэ. Үүнд, хөл, ташаа, нуруу, гэдэг, цээж, мөр гарны дасгалууд багтана.

Хамгийн гол нь 1 минутын эрчимтэй дасгал 2 минутын дундаж дасгалтай тэнцэхүйц нөлөөтэйг санаарай. 150 минутаа та хүссэнээрээ хувааж болно, ажлын 5 өдөр 30 минут, эсвэл 3 өдөр нэг цаг ч байж болох.