Б.Баясгалан
09 сарын 21, 2020
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Эрүүл мэндийн ажиллаж, эрүүл мэндийн салбарын 2020-2024 онд баримтлах бодлого чиглэл, хэрэгжүүлэх үйл ажиллагаа болон салбарын шинэчлэлийн хүрээнд хийж эхлүүлсэн ажилтай биечлэн танилцлаа.

Эрүүл мэндийн яам 2020 оноос дараах ажлуудыг хийж эхлүүлжээ.
1. Нийгмийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлж, иргэдийг өвдсөний дараа биш, өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлдэг, хүндрэхээс нь өмнө эрт илрүүлж эмчилдэг болгохоор нэгдсэн эмнэлэг болон төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт “Эрүүл мэндийг дэмжих төв” байгуулах тоног төхөөрөмжөөр хангах, эмнэлгийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах үйл ажиллагааг зохион байгуулж байна.
2. Бүх шатны эмнэлэг, эмийн сан, эрүүл мэндийн салбар, иргэнийг холбосон цахим нэгдсэн сүлжээг бий болгох зорилт тавин дараах үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.
- Олон улсын жишигт хүрч хөгжихийн тулд ухаалаг засаглалыг салбарын хэмжээнд нэвтрүүлж, Иргэн -эмнэлэг - эрүүл мэндийн салбарыг холбосон цахим сүлжээг бий болгож байна.
- Эмнэлгүүдийн цаг товлох , иргэнд эргэн мэдээлэх, оношилгоо, шинжилгээний цахим үйлчилгээ, түүнчлэн өвчтөн шилжүүлэх цахим тогтолцоо зэрэг бусад, цахим үйлчилгээг 9 дүүргийн нэгдсэн эмнэлэг, төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүдэд нэвтрүүлээд байна. Цаашид улсын хэмжээнд бүх эмнэлгүүдэд нэвтрүүлнэ.
- Эмийн үнийн мэдээ, эмнэлгийн мэргэжилтний танилцуулга, тусгай зөвшөөрөл болон магадлан итгэмжлэл авсан байгууллагуудын талаарх мэдээлэл зэргийг олон нийтэд ил тод мэдээлэх ажлыг эхлүүлсэн.
3. Эмийн үнийн хөнгөлөлт: Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр хөнгөлөлттэй эмийн жорыг 11 дүгээр сарын 01-нээс бүх эмийн сангаар олгох, үүнтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх зохицуулалт хийж байна.
4. Гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоог бий болгоно.
Эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын санхүүжилтийн тогтолцоо бүхэлдээ өөрчлөгдөж одоо байгаа тогтолцоог нэг худалдан авагчийн тогтолцоо руу шилжилт хийгдэнэ. Санхүүжилтийн тогтолцоогоо дагаад эмнэлгүүдэд үүсч буй шаардлагагүй хэвтэлт буурна. Эмнэлэг гүйцэтгэлээрээ санхүүжилтээ авч, эмч ажиллагсдадаа ажлын үр дүнтэй уялдуулан цалинжуулах боломж нээгдэнэ.
5. Эмнэлгийн хагас бие даасан байдал:
2021 оны нэгдүгээр сарын 01-ээс эхлэн эмнэлгүүд хагас бие даасан байдал руу үе шаттай шилжинэ. Хагас бие даасан байдалд шилжсэнээр эмнэлэг төлөөлөн удирдах зөвлөлтэй болж, хүн амд хүргэж буй эмнэлгийн тусламж үйлчилгээгээ сайжруулах, санхүүгийн болон бусад нөөц, боломжоо зөв удирдан зохицуулах, байгууллагын хөгжлийг хангахад түлхэц өгсөн өөрчлөлт шинэчлэлт хийгдэх юм.

2024 онд дараах үр дүнд хүрнэ.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.