Хүнс, хөдөө аж ахуйн шинэлэг гарааны бизнесүүдийг шалгарууллаа

Peak.mn
03 сарын 09, 2023

Хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, тэдний инновац шингэсэн бүтээгдэхүүн, шийдлийг дэмжих зорилготойгоор шинэлэг гарааны бизнесүүдийг шалгаруулах “Agripreneurship Challenge” тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

Энэхүү тэмцээн нь Европын Холбооны санхүүжилтээр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас хэрэгжүүлж буй “Монгол Улсад Тогтвортой Хөгжлийн Зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн хүрээнд 3 сарын турш үргэлжилсэн юм.

“Agripreneurship Challenge” тэмцээнд 21 аймаг, нийслэлээс нийт 100 гаруй аж ахуй нэгж бүртгүүлснээс эцсийн шатанд 8 компан шалгарч, 2023 оны 3 дугаар сарын 7-ны өдөр “Demo Day” арга хэмжээний үеэр багууд шийдлээ танилцууллаа. Ийнхүү, шалгаруулалтын дүнд шилдэг оролцогчид тодорлоо. 


I байрыг Эйрий Фелт ХХК–ийн “Агаарын хонин ноосон шүүлтүүр”

II байрыг Мэжик би фүүдс ХХК-ийн зөгийн хандны өвдөлт намдаах, үрэвсэл дарах, эд эс сэргээх үйлчилгээтэй тосон түрхлэг

III байрыг Спек материалс ХХК-ийн аргалын цаас зэрэг эзлэв. 

Шилдгээр шалгарсан 3 компани нийт 50 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын шагналын эзэд болоод зогсохгүй төслийн зүгээс үргэлжлүүлэн хамтран ажиллаж тэдний шинэлэг бүтээгдэхүүнийг Монгол төдийгүй олон улсын зах зээлд гаргахад үргэлжлүүлэн дэмжих юм.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.