Авилгатай тэмцэх газар улсын хэмжээнд нийт 40.067 мэдүүлэг гаргагч хуулийн хугацаанд хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн байна. Хуулийн хугацаанд төрийн өндөр болон тэдгээртэй адилтгах 271 албан тушаалтан мэдүүлгээ хуулийн хугацаанд шинэчлэн гаргаж бүртгүүлжээ. 

Хөрөнгө орлогын мэдүүлгээ 3 албан тушаалтан мэдүүлээгүй бол 3 албан тушаалтан хугацаа хоцорч мэдүүлсэн талаар АТГ-аас мэдээлэв. Мөн 2017 онд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 11115 этгээдийн урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэж холбогдох байгууллагад хариуг хүргүүлжээ.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн хэрэг 58.2 хувиар өссөн байна. Үүнээс гадна мөрдөн шалгасан хэрэг 81.7 хувиар өсчээ. Авлига, албан тушаалын гэмт хэргийн улмаас улсад учирсан хохирлын хэмжээ мөн өссөн. 84 хувиар өссөн байна. 

Хөрөнгө орлогын мэдүүлгээ албан тушаалтан:

Хугацаа хоцорч мэдүүлсэн: