Засгийн газрын 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн ээлжит хуралдаанаар “Хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг батлав.

Бүх шатны сургуулийн хичээлийн хөтөлбөр, төлөвлөгөө, сурах бичигт эх оронч үзэл, монгол соёл, иргэншлийн агуулга, арга зүйг тусгах, төрийн болон төрийн бус бүх байгууллага, аж ахуйн нэгж, иргэд үйл ажиллагаагаа хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэхэд чиглүүлэх, эх оронч үзэл, монгол ахуй, өв соёл, зан заншил, байгаль орчноо хайрлан хамгаалахыг сурталчлан дэлгэрүүлэх зэрэг зорилт дэвшүүлсэн байна.

Хөтөлбөрийг 2019-2024 онд Батлан хамгаалах яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам хамтран хэрэгжүүлнэ.