Энэхүү инкубаторын тусламжтайгаар хүүхдийг гэдсэндээ биш том өрөөндөө “тээх” боломжтой гэнэ. “Par-Tu-Ri-Ent”-ийг сав эрхтнийг орлогч гэж ойлгож болно. Ингэснээр эцэг, эхчүүд хүүхдийнхээ өсөлт бойжилтын үе шат бүрийг харах боломжтой аж. 

Хүүхэдтэйгээ харилцаж, хоол тэжээл дамжуулагч хэсгээр хангаж, тусгай микрофоноор хүүхэдтэйгээ ярина. 

Эцэг, эх үүрэхэд зориулсан жижиг үүргэвчнээс хүүхэд өшиглөх мэдрэмж төрүүлдэг. Зохион бүтээгчид инкубаторыг хэрэглээнд нэвтрүүлэх бодолгүй, зөвхөн хуруу шилэнд үр тогтоох оролдлогод нэмэр болох зорилготой. Гэхдээ ирээдүйд жирэмслэлт ийм болохыг үгүйсгэх аргагүй билээ. 

Өнгөрсөн дөрөвдүгээр сард хиймэл сав буюу инкубаторт тугалын үр шилжүүлж, амжилттай унагасан. Хүүхэд өсгөх савыг зохион бүтээсэн эрдэмтэд ч үүнээс санаа авсан тул хэзээ мөдгүй шинэ мэдээ дуулгаж ч мэдэх юм.