Эх үрсийн баярыг угтан “Хүүхдэд зориулав-2019” үзэсгэлэн худалдааг тавдугаар сарын 25, 26-ны өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулах юм.

Уг үзэсгэлэн “Эх оронч худалдан авалтыг дэмжих жил”-ийн хүрээнд хийгдэж ажлын нэг юм. Тиймээс хүүхдэд зориулсан бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх, бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих, үндэсний үйлдвэрийн чанартай бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх соёлыг өсвөр, залуу үед төлөвшүүлэх зорилгоор зохион байгуулж буй.

“Хүүхдэд зориулав” үзэсгэлэн худалдааг Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн даргын ивээл дор зохион байгуулах аж.

Үзэсгэлэн худалдааны зохион байгуулагчаар ХХААХҮЯ, БСШУСЯ, ХНХЯ, ЭМЯ, МХЕГ, ШӨХТГ, ГБХЗХГ, НЗДТГ, УБЗАА, МҮОНРТ, МҮХАҮТ, ҮАҮЗ, МХХ хамтран ажиллаж байна.

“Хүүхдэд зориулав” үзэсгэлэн худалдааны үеэр дараах арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна. Үүнд:

  • Хүүхдэд зориулсан үндэсний бүтээгдэхүүний үзэсгэлэн;
  • Хүүхдүүдийг анги, хамт олноор нь үзэсгэлэн худалдаатай танилцуулах;
  • “Хүүхдийн хоол, хүнс” өдөрлөг;
  • Хүүхдийн зуслангуудын өдөрлөг;
  • Хүүхдийн гутал, хувцас, цүнхний загварын үзүүлбэр;
  • Хүүхдэд зориулсан зөвлөгөө, мэдээллийн “Хэрэглэгчийн булан”;
  • Мэргэжлийн хяналтын явуулын лабораторийн үйлчилгээ;
  • Хүүхдэд зориулсан зөв хооллолт, дасгал хөдөлгөөний мэдээллийн булан;
  • “Хүүхдэд зориулсан бүтээгдэхүүний зах зээлийн онцлог, экспортын боломж” сэдэвт хэлэлцүүлэг;
  • Хүүхдүүдийг хүнс, хөнгөн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцуулах;
  • Холбогдох бусад.

Тус үзэсгэлэн худалдаанд оролцох хүсэлтэй, хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг 2018 оны энэ сарын 23-ны өдрийн 17.00 цаг хүртэлх хугацаанд Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимынcooperation@mongolchamber.mn,Монголын хүнсчдийн холбооныmfia_ngo@yahoo.com цахим хаягаар тус тус бүртгэж байна.