Хүүхдийн зурсан зурагнаас олон зүйлийг олж мэдэж болно. Та хүүхдээ хэрхэн юу зурж байгааг ажигласнаар та түүнийг юунд санаа зовж, анхаарал халамж тавьж, нэг бол юу түүнд аз жаргал авчирдагийг мэдэх болно.
Хүүхдийн зурагны сэтгэл судлал
Хүүхдийн зурагны тусламжтайгаар хүүхдийг илүү ойлгож, түүний айдас, хүсэл мөрөөдөл, гэр бүл, ойр дотны хүмүүс болон найз нөхөддөө хандах хандлагын талаар мэдэж болно. Хүүхдийн зураг хүүхдийн сэтгэл хөдлөл болон оюуны хөгжил, түүний сэтгэц ба мэдрэлийн системийн хөгжлийн тухай өгүүлэх болно. Хүүхдийн санаа зовнидог зүйлсийн талаар ээж нь өөрөө зургийг нь харан сэтгэл судлаачийн тусламжгүйгээр учрыг нь олж чадна. Үүний тулд хэд хэдэн гол шинжүүдийг мэдэж байх хэрэгтэй.
Гэр бүлийн зураг
Та хүүхдээ цаасан дээр гэр бүлийн зураг зурахыг хүсэх хэрэгтэй. Хүүхдийг хүссэнээр нь тайван зуруулах хэрэгтэй. Харин та үе үе хэрхэн яаж зурж байгааг нь сэм сэм харж байх хэрэгтэй. Ихэнх тохиолдолд хүүхэд гэр бүлийн зураг зурж эхлэхдээ хамгийн чухал, ойр дотны хүнийг эхэлж зурдаг. Гэр бүлийн хамгийн хайртай гишүүн бусад гишүүдийг бодвол хамаагүй гоё зурсан байдаг бөгөөд хүүхэд илүү удаан зурдаг. Хэрэв гэр бүлийн бүх гишүүдийг хүүхэд ойр байрлалтай, гараа хөтлөлцсөн байдалтай зурсан бол гэр бүлд эв нэгдэл, нөхөрлөл байна гэсэн үг. Харин эсэргээр нь зурсан байвал гэр бүл эв нэгдэлгүй, зохицолгүй байна гэсэн утгатай. Хэрэв зурган дээр маш олон төрлийн деталь дүрслэгдсэн байгаа бол (жишээлбэл, ээж нь уруулын будгаа барьсан, хүүхэд тоглоомоо тэвэрсэн) гэр бүлийн гишүүд материаллаг эд зүйлст илүү анхаарал хандуулдаг гэсэн үг. Хэрэв хүүхэд өөрийгөө өндөр мэтээр зурсан бол хүүхэд өөрийгөө онцгой мэт мэдэрдэг гэсэн үг, харин эсэргээрээ жижгээр дүрсэлж зурсан бол өөрийгөө доромжлуулсанаар мэдэрдэг. Хөлөө хол зайтай зурсан бол хүүхэд өөртөө итгэлтэй байгагийн шинж, харин гараа нурууны ард нуусан эсвэл халаасандаа хийсэн байгаа бол өөртөө итгэлгүй байгаагийн шинж юм. Мөн гэр бүлийн бүх гишүүдийг зурахдаа гөлгөр, зөөлөн шугамаар зурсан бол хүүхэд гэртээ хайр, эв нэгдлийг мэдэрдэг юм.
Хэрэв гэр бүлийн зураг дараах шинжтэй байвал сонор сэрэмжтэй байх хэрэгтэй:
Хүүхдийн сонгосон өнгө үг юуг илэрхийлэх вэ:
Зураг хүүхдийн оюуны чадамжийг тодорхойлдог
Гурван насандаа хүүхэд зөвхөн хүнийг бөөрөнхий хэлбэрээр тодорхой детальгүй зурдаг. Дөрвөн насандаа хүүхэд хүнийг хоёр зууван хэлбэртэй, гар хөлийг нь нарийн мөчрөөр дүрсэлдэг. Таван настай хүүхдийн зурган дээр толгой, нүд, бие, гар, хөл нэмэгддэг. Харин зургаан насандаа хүүхэд хамар, ам, хуруу зурж эхэлдэг бол долоон настай хүүхэд хүзүү, үс, хувцас нэмэгдэж, гар хөлийг хоёр шугамаар зурж эхэлдэг.
Хүүхдийн сэтгэл зүй, сэтгэл судлалын байдлыг мэдэхийн тулд дөрвөн наснаас дээш хүүхдийн зурган дээр дүн шинжилгээ хийдэг. Хэрэв таны хүүхэд зураг зурах дургүй, аливаа зүйлийг эв хавгүй, эв дүүгүй хийдэг бол хүүхдийн хурууны тодорхой нарийн хөдөлгөөний хөгжил дутмаг байгаагийн шинж бөгөөд энэ нь шууд хүүхдийн ярианы хөгжилд нөлөөлдөг. Ийм тохиодолд хүүхдийн хуруунуудыг баримлын шавар болон элсээр тоглуулж дасгал хөдөлгөөн хийлгэх хэрэгтэй. Хүүхдийн хөгжилийн хором мөч бүрийг бүү алдаарай. Тэдгээр хөгжилийг анзааралгүй өнгөрвөл дэлхий ертөнцийг таньж мэдэх, дараа дараагийн алхам бүрт нь саад бэрхшээл учрах болно гэдгийг санах хэрэгтэй.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.