Цэдэнбалын Цэрэндолгор
05 сарын 08, 2018
Дэлхийн зөн Монгол ОУБ-ын санаачлагаар хүүхдийн эрх, хамгааллын талаарх мэдлэгийг олон нийтэд түгээх, хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргуудыг эцэг эхчүүдэд таниулах зорилготойгоор ‘‘Хүүхэд бүрт’’ нэртэй утасны аппликэйшнг гаргасан билээ. Одоогоор энэхүү аппликейшныг 16 мянган хүн татаж аваад байгаа ажээ.
Үр хүүхэдтэй болно гэдэг хүний амьдралын хамгийн аз жаргалтай мөчүүдийн нэг хэдий боловч өсгөж хүмүүжүүлнэ гэдэг тийм ч амар зүйл биш юм. Хүүхэд хүмүүжлэх олон аргууд, хүүхдийг зөв хүн болгон төлөвшүүлэхэд тус болох олон арга замууд байдаг ч түүний талаар ихэнх эцэг эхчүүд мэдээлэлгүй байдаг. Тэгвэл та бүхэн энэхүү аппликэйшнээр дамжуулан хүүхдийн хөгжил, хүмүүжил, хамгаалалтай холбоотой бүх мэдээллийг системтэйгээр, ойлгомжтойгоор авах боломж бүрдээд байна.
Уг апп нь ерөнхий гурван ангилалтай. Хүүхэд 6-12 нас, 13-18 нас, гэр бүл асран хамгаалагч гэсэн гурван хэсгээс бүрдэж байна. Мэдээллийг ийнхүү насны ангиллаар буюу өөрт тохирсноороо хүлээн авах нь аппын гол онцлог. Мөн мэдээллээс гадна эцэг эхчүүдэд зориулсан сорил, хөтөч, хүүхдүүдэд зориулсан тоглоом зэргийг агуулсан байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.