Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг тохиолдуулан “Алдарт эхийн одонт ээж” хүндэтгэлийн ёслол Төрийн ордонд боллоо.

Алдарт эхийн одонт ээжүүдийн холбоо, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын эмэгтэйчүүдийн холбоо хамтран Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулав.

Чуулганы үеэр "Алдарт эхийн одонт ээж"-үүдээс сэтгэгдлийг нь сонсож, хүүхдийн хүмүүжлийн талаарх  зөвлөгөөг авлаа. 

Бичлэг үзэх: 

Би таван хүүхдийг ээж Г.Нанзадмаа:

Тэгэхээр ахуй анхдагч гэж байдаг. Ахуйдаа л зөв хүмүүжил олгосон бол хүүхдийн хүмүүжил угаасаа л зөв гольдролоор явчихдаг.  

Би зургаан  хүүхдийг ээж  И.Дуламжав:

Би нэг их олон биш ээ, 6 хүүхэдтэй. Хүүхдүүд маань бүгдээрээ дээд сургууль төгссөн. Одоогийн зарим хүүхдийн хүмүүжил жаахан хазгай буруу санагдах юм. Дэндүү их эрх дураараа. Дээр үед бидний хүүхдүүд тэгдэггүй байлаа.

Ах зах хүнээс айдаг, ичдэг байлаа. Өндөр настнууд хүүхдүүдийг хүний өөрийн гэж ялгалгүй, ганцхан ээж нар биш аав нар ч гэсэн ах эгч нар нь ч гэсэн “Миний дүү, миний хүү болдоггүй юм шүү гэж сургаж зөвлөгөө өгч баймаар санагддаг. Би ингэж л боддог.

Би дөрвөн хүүхдийг ээж Б.Долгор:

Хүүхдийг уурлаж загнаж хүмүүжүүлж болохгүй. Өөрсдийнх нь хүсэл зорилгоор нь явуулж хүүхдээ хүмүүжүүлбэл маш үр дүнтэй гэж зөвлөмөөр байна. 

Хамгийн гол нь хүүхдүүдээ хайрлаж халамжилж, хүслийг нь биелүүлж, өөрийг нь сурсан зүйлтэй, зорилготой болгож хүмүүжүүлбэл бүр илүү үр дүнтэй гэдгийг залуу эцэг эхчүүдэд зөвлөж байна.