Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын  хөгжлийн газрын дэргэд “Сургалт судалгаа мэдээллийн төв”, Хүүхэд  хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр байгуулахаар болжээ.

Хүүхдийн тусламжийн 108 утсанд ирсэн дуудлагатай холбоотой асуудлаас үүдэн Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ,  түр хамгаалах байрыг энэ оны эхний сараас өнөөдрийг хүртэл туршилтаар  ажиллуулсан билээ. Энэ хугацаанд 153 хүүхэд нэг хоногоос гурван сар хүртэл  хугацаагаар байрлаж хамгааллын үйлчилгээ авсан байна.

Иймээс “Өнөр бүл хүүхдийн төв”-ийн дэргэд Хүүхэд хамгааллын хариу  үйлчилгээ үзүүлэх, түр хамгаалах байрыг ажиллуулах зайлшгүй хэрэгцээ  байна гэж үзжээ.

Эдгээр төвийг байгуулахад улсын төсөвт дарамт учрахгүй бөгөөд төсөв хооронд зохицуулалт хийх замаар шийдвэрлэгдэж байгаа юм.