Зорилтот бүлгийн 1000 хүүхдэд "Хувдай ишигний паян" тоглолт үзүүлэв

peak.mn
06 сарын 02, 2018

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Гэр бүл, хүүхэд хөгжлийн газартай хамтран зорилтот бүлгийн хамгаалал шаардлагатай, эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа болон зав чөлдөөгүй ажиллаж байдаг ТҮК-ийн ажилчдын хүүхдүүдийг Монголын хүүхдийн ордонд хүлээн авч “Хувдай ишигний паян” хүүхдийн урлагийн тоглолт үзүүлж, бэлэг гардууллаа. Энэ үйл ажиллагааг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг юм.

Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр “Нийслэлийн төр захиргааны байгууллагаас хүүхэд багачуулынхаа сайн сайхны төлөө бодлого зорилтоо тодорхойлон, аз жаргалтай амьдрах, мэдлэг боловсрол эзэмших, ардын уламжлалаа дээдэлдэг, эх оронч иргэд болон төлөвших, нийгмийн амьдралд оролцоход нь бүхий л анхаарлаа хандуулан ажиллаж байна.

Цаашид хүүхэд, гэр бүлд чиглэсэн ажлуудыг үе шаттай хэрэгжүүлж, мэдлэг мэдээллийг сайжруулах, хууль зүйн хорооны ажлыг улам бүр эрчимжүүлж ажиллах болно. Хүүхэд бүр гэр бүлдээ аз жаргалтай амьдрах орчныг бүрдүүлж, бодитой үр дүнд хүрэхийг зорин ажиллаж байна” хэмээн нээлтийн үеэр хэлсэн үгэндээ турдсан гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Холбоотой сэдвүүд

#хүүхэд тоглолт

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.