Цэдэнбалын Цэрэндолгор
03 сарын 30, 2018
Өнгөрсөн жил зам тээврийн осолд 4800 хүүхэд өртөж 84 хүүхэд насбарсан гэсэн статистик тоо баримт бий. Энэ тоог бууруулах зорилгоор Замын цагдаагийн газар, Авто замын хөгжлийн газраас төсөл хэрэгжүүлж эхэлжээ. Эхний ажил нь сургуулийн орчныг аюулгүй болгон тохижуулах юм. Тэр дундаа замын ачаалал ихтэй авто зам дагуух хориод сургуулийн орчимд ажиллах төлөвлөгөө гаргажээ. Одоогийн байдлаар 16 сургуулийн эргэн тойронд дэржигнүүр хурд сааруулагч хийж, лед самбар, хайс, гэрлэн дохио, тэмдэг тэмдэглэгээг байршуулсан аж. Хичээлийн шинэ жилээс урьтан хийж буй уг ажилд нийт 860 сая төгрөг төсөвлөжээ. Төсөл одоогоор 85 хуьтай үргэлжилж байна.
Сонирхуулахад осол гэмтэлд өртсөн хүүхдүүдийн дийлэнх нь замын ачаалал ихтэй эрсдэлтэй бүсэд суралцдаг байжээ. Мөн хүүхдийг урд суудалд суулгах нь ослын үед хүнд гэмтэх, амь насаа алдах хамгийн том шалтгаан болдог ажээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.