МУГЖ, дуучин Т.Ариунаа ирэх сарын 08-нд “Тэнгэр шиг бай” шоу тоглолтоо "Буянт-Ухаа" спортын ордонд хийх гэж байна. 

"Тэнгэр шиг бай" тоглолт үндсэн гурван хэсэг, гурван цаг хугацааны илэрхийлэлтэй байх аж. 

Энэхүү тоо нь түүний уран бүтээл хийж эхэлсэн 30 жилтэй холбоотой юм. Хүний амьдралын 30 жил гэдэг урт хугацаа, олон сайхан дурсамжуудаас бүрддэг.  Мөн дуучин Ариунааг бүхэл бүтэн гурван үеэрээ сонсож ирсэн фэн гэр бүл байдаг. Иймээс 30 жилийн дурсамжуудаа сэргээхээр энэхүү тоглолтыг хийхээр болжээ.

Түүний тоглолтын бэлтгэл ажил ид өрнөж яваа бөгөөд нүсэр тайз, тоглолтын томоохон баг ажиллаж байгаа аж.