Бидний багаасаа л үзэж өссөн хүүхэлдэйн кинонууд чухам бидний тархинд ямар сургамж үлдээдэг хэмээн бодож байсан уу? Тэгвэл тэдгээр бидний сэтгэлд хоногшсон кинонуудын урам зориг хайрлах эшлэлүүдийг хүргэж байна.
Үнсгэлжин

- Хүнд хэцүү зовлонтой үед ч, мөрөөдсөөр л байвал таны хүсэл заавал биелэх болно.
- Гайхамшиг хүртэл тодорхой хугацааг биднээс шаарддаг.
Араатны хаан арслан

- Хэн болохоо үргэлж санаж яв.
- Өнгөрсөнд хэцүү зүйл болсон бол үүнийг шийдэх хоёр арга бий. Нэг нь үүнээс зугатах, нөгөөх нь үүнээсээ суралцах юм.
Покахонтас

- Миний голын усанд дурладаг шалтгаануудын нэг нь: Чи хэзээ ч нэг голын устай ахин таарахгүй.
- Зүрх сэтгэлээ чагнаж чадваас чи бүгдийг ухаарах болно.
Мулан

- Шуурга хэдий хүчтэй ч, уул бөхийдөггүй юм.
- Саад бэрхшээлүүдийг туулан цоморлигоо нээсэн цэцэг л эрээд олохгүй ховор гоо үзэсгэлэнг агуулдаг.
Дамбо

- Зүгээр л дүүлэн нисэх биш, илүү өндөрт тэмүүлэн нис.
- Чамайг доош чангаах зүйлс л чиний дээш ахих шалтгаан болно.
Бэмби
- Сайхан зүйлийн тухай ярих гээгүй л юм бол үгээ дотроо хадгалсан нь дээр.
- Хэрэв айж байвал, чамайг айлгах тэр зүйлээс ч илүү аймшигтай болон хувир.
Пинокио
- Юмсыг өөрөөр хийх нь хөгжилтэй шүү дээ.
- Амьдрал гэдэг тэр чигтээ мөрөөдөл юм.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.