Хямралт нөхцөлд хүүхдээ эерэгээр хүмүүжүүлэх гурван алхмыг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас хүргэж байна. 

1. Эерэг орчныг бүрдүүл - Энэ нь хүүхдээ хайрлах, гэр бүлээрээ хийх зүйлсийн хуваарь гаргах, хүүхдийнхээ хөгжлийг дэмжих, өөртөө анхаарал тавих гэсэн хэсгүүдээс бүрдэнэ.

2. Эерэг харилцааг бий болго - Үүнд хүүхдээ магтан урамшуулах, идэвхтэй сонсох орно.

3. Уур уцаараа хяна - Ямар ч нөхцөлд аливаад тайван хандаж, тайвшраад хүүхэдтэйгээ харилцаагаа үргэлжлүүлэх нь зүйтэй. Хэрэв хүүхдээ гомдоохоор үйлдэл хийж, үг хэлсэн бол цаг алдалгүй хүүхдээсээ уучлал гуйж сураарай.

Хүмүүжлийн эерэг арга нь танд стресс бухимдлаа хянаж, хүүхэдтэйгээ зөрчилдөхгүйгээр, хүүхдээ дэмжихэд тус болно.


Дэлгэрэнгүйг инфографикаар хүргэж байна.





Эх сурвалж: Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар