Олон улсын 20 дахь удаагийн цас мөсний баяр ням гарагт Хятад-Оросын хилд оршдог Манжуур хотод эхэллээ.

Хоёрдугаар сар хүртэл үргэлжлэх уг баярын хүрээнд цас мөсөн хотхон байгуулах, өвлийн спортын тэмцээнүүд, мөн өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний худалдааны хэмжээг нэмэгдүүлэхэд чиглэсэн янз бүрийн олон арван арга хэмжээ зохион байгуулна. Энэ тухай баярын нээлтийн үеэр Манжуур хотын хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ду Ляньхэ мэдээлжээ.

Цас мөсний баяр нь Орос, Хятад, Монгол гурван улсын ард түмний найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэх гүүр болдог гэж Өвөр Байгалын хязгаарын Засгийн газрын тэргүүний орлогч Бато Доржиев хэлсэн байна.

Энэхүү арга хэмжээ нь янз бүрийн салбарт гурван талт хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хувь нэмрээ оруулдаг. Статистикийн мэдээллээс үзвэл, Манжуур хотод жил бүр Хятад болон гадаадын 6 сая гаруй жуулчин аялдаг аж. Жуулчид тус хотод худалдаа хийхээс гадна, хилийн хотын өвөрмөц соёл, онгон байгалийн үзэсгэлэнг үзэж сонирхохоор ирдэг байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, RIA Novosti