БНХАУ, Монгол Улс хоорондын хилийн эрүүл ахуйн хорио цээрийн чиглэлээр Манжуур хотод уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед шуурхай мэдээлэл солилцооны санамж бичиг, Хавирга-Архашаат, Баянхошуу-Өвдөг, Сүмбэр-Рашаант боомтууд хооронд хилийн эрүүл ахуй, хорио цээрийн чиглэлээр хамтран ажиллах зэрэг дөрвөн санамж бичигт 2 талаас гарын үсэг зурж баталгаажуулав.