БНХАУ-ын эрдэмтэд цөлжсөн газрыг үр шимт хөрстэй болгох технологи зохион бүтээжээ. Чунцины Цзяотун Их сургуулийн (Chongqing Jiaotong University) судлаачид хагас жилийн дотор Өвөр Монгол улсын цөлжиж буй 200 га газарт үр суулгаж, төрөл бүрийн ургамал тариа тарьж элсэн дундах “баянбүрд” байгуулсан байна. 

Description: В Китае научились выращивать урожай на песке длиннопост, текст, новости, Китай, песок, урожай

             Өвөр Монголд таван элсэн цөл байдаг бөгөөд газар нутгийн талаас илүү хэсэг нь цөлжиж байна. Хятад улсын ой модны ихэнх нь буюу 248 700 м2 талбай бүхий ой мод энэ бүс нутагт оршдог ажээ. Асуудал улам даамжирахаас сэргийлж эрдэмтэд ургамлын хананд агуулагддаг бодисоос бүрдсэн тусгай түрхлэгийг зохион бүтээсэн байна. Тус бодис нь элстэй нийлэхээрээ ус, агаар болон тэжээллэг бодисыг өөртөө шингээж авдаг гэнэ.

             Зургаан сарын дотор 200 га элсэн цөл улаан лооль, эрдэнэшиш, наранцэцэг зэрэг ургамал ногоо ургасан тариалангийн талбай болон хувиржээ. Одоогийн байдлаар ой моджуулах ажил явагдаж байгаа бөгөөд төслийн хүрээнд цөлжсөн газар нутгийн 50%-д мод тарьж, хөрсийг нь сэргээх юм байна. 

             Судлаачид энэхүү төслөө цаашид улам өргөжүүлэхээр төлөвлөсөн. Тэд ахин 200 га элсэн цөлийг сэргээх ба цаашлаад ойрын хугацаанд 13 мянган га цөлжсөн газар нутгийг үр шимт хөрстэй болгох зорилттой ажиллаж байна. 

             Эрх баригчдын мэдэгдсэнээр цөлжилт явагдаж буй газар нутгийн талбай 1 жилийн дотор 2400 м2-аар багасчээ.