Э.Мөнхтуяа
10 сарын 25, 2019
Америкчуудаас илүү баян Хятад хүмүүс анх удаа бий болсныг "Credit Suisse"-ийн судалгаагаар тогтоожээ.
Энэ оны дунд үеэс эхлэн 99 сая америк хүнтэй харьцуулахад, 100 сая хятад хүн дэлхийн баячуудын жагсаалтыг тэргүүлэх 10 хувийн үзүүлэлттэй байна.
Швейцарийн банкны жил бүр хийдэг хөрөнгийн судалгааны дүн өнгөрсөн даваа гарагт гарсан тухай Ройтерс агентлаг мэдээлжээ.
"Сүүлийн 12 сарын хугацаанд АНУ, Хятад хоёр улсын хооронд худалдааны хурцадмал байдал үүсээд байгаа. Гэвч хоёр улс баялаг бүтээх тал дээр ихээхэн амжилттай ажиллаж, 3.8 их наяд болон 1.9 их наяд доллараар хувь нэмэр оруулсан" гэдгийг Suisse CSGN.S сайтаас иш татсан байна. Энэхүү тайланд үндэслэн хэлэхэд дэлхийн саятнуудын эгнээ 1,1 саяаар нэмэгдэж, ойролцоогоор 46,8 сая болж өсчээ. Тэд нийтдээ 158.3 их наяд долларын баялаг эзэмшиж байгаа нь дэлхий нийтийн 44 хувийг эзэлж байна.
Нэмэгдэж буй энэ тоонд АНУ-ын 675.000 саятан шинээр нэмэгджээ. Үүнээс гадна, валютын ханш Австрали дахь дундаж баялгийн бууралтад нөлөөлсний улмаас саятнуудын тоо 124 мянгаар цөөрсөн тухай мэдээлж байна. Их Британи 27,000 саятан, Турк 24,000 саятнаа алджээ.
Одоогийн байдлаар 55,920 насанд хүрэгч дор хаяж 100 сая доллараар үнэлэгдэх хөрөнгөтэй бол тэдний 4,830 нь 500 сая доллараас дээш хөрөнгөтэй байдаг аж.
Credit Suisse-ийн үзэж буйгаар дэлхийн баялгийн хэмжээ өнгөрсөн нэг жилийн хугацаанд 2.6 хувиар өсч, дараагийн таван жилд 27 хувиар өсна. Улмаар 2024 он гэхэд 459 их наяд долларт хүрэх болно гэж мэдэгджээ.
Эх сурвалж: https://nextshark.com
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.