Хятадад твиттер хэрэглэгчид нь шоронд ял эдлэхээс гадна гэр бүлдээ аюул учруулж болзошгүй

Э.Мөнхтуяа
08 сарын 17, 2019

Хятадад "Твиттер бол шорон" гэх үг байдаг. Энэ нь тус улсын иргэд цагт 100 удаа, өдөрт 1,000 хүртэлх удаа жиргэсэн бол хязгаарлалтыг давсан буюу шууд шоронд орох ялаар тооцогдогддог байна.

Хятадын цагдаа нар Твиттерийн хэрэглэгчдийг баривчлан, байцааж байгаа нь Ши Жиньпиний кампанит ажлын хүрээнд эрх баригчид онлайн хэрэглээний хязгаарлалтад хяналт тавьж, дарамт үзүүлэх болсон тухай Нью-Йорк Таймс сонинд бичжээ.

Хятадын цагдаагийнханд саатуулагдсан хэд хэдэн иргэдтэй ярилцахад, гэр бүлийнхэнтэйгээ удаан хугацааны турш асуулгад оролцсон гэдгээ хуваалцсан  байна.

Албан тушаалтнууд нь ихэвчлэн Засгийн газар болон Ши Жиньпинийг шүүмжилсэн иргэдийн твиттэр жиргээг устгахыг хүсдэг. Хэрэв тэд хамтран ажиллахаас татгалзвал зарим тохиолдолд дансыг нь устгах арга хэмжээ авдаг гэнэ.

Энэ талаар Хүний эрхийн төлөө тэмцэгч Ван Айзон “Хэрвээ бид твиттерийг орхивол үзэл бодлоо илэрхийлэх боломжтой цорын ганц талбараа алдах болно” гэжээ.



 Эх сурвалж: https://nextshark.com

Холбоотой сэдвүүд

твиттер хятад

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.